2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр од эрхсийн хөдөлгөөнөөс болж сэтгэл санааны хувьд нэлээд тогтворгүй өдөр болох төлөвтэй. Ажил дээрх асуудлуудаа шийд. Хамтран ажиллагсдынхаа санаа зовоож буй асуудлыг засаж залруулан бусдад өөрийн чадварыг харуул. Гэхдээ ихээхэн эрч хүч шаардах зүйлээс хол байхгүй бол сэтгэл санааны хямрал гарна. Тархи толгойгоо сайн амраах хэрэгтэй байна. Бясалгалаар хичээллэ.
Үхэр: Шаргуу хичээл зүтгэл болон аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар нь зохион бүтээх, шинийг сэдэх санаачилга өгөх болно. Энэ өдөр өөрийн төрөлхийн авьяас чадвараа харуулах боломжийг олно. Ямар талаараа бусдаас илүү байгаагаа мэдрэх бөгөөд юу ч болсон энэ чигээрээ урагшил. Гэхдээ аливаа тохиолдол бүрийг эргэцүүлэн бодсоноор илүү туршлага дадлагатай болох бөгөөд энэ нь өмнө нь саад болж байсан зүйлсийг шийдэх боломж өгнө.
Ихэр: Зарим үед огт төлөвлөөгүй зүйлсээ хийх нь сонирхолтой байх боловч чиг баримжаагаа алдаж болохгүй. Өнөөдөр од эрхсийн нөлөө завгүй байлгах ч зүрх сэтгэлдээ амар амгалан байдлыг мэдрэх боломжтой. Бусдын үгийг хүлээцтэй сонс. Ялангуяа сайн танил биш хүнтэй үзэл бодол нийлэхгүй бол бүү марга.
Мэлхий: Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилтын үндэс байна. Мөн бүтээлч санаачилга таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Харин хоёрдмол санаа энэ өдрийг таны бодсоноос өөр байлгах болно. Хайртай хүн хангалттай анхаарал халамж тавиагүйгээс болон сэтгэл санаа тавгүйтэн, улмаар ар гэрт асуудал үүснэ. Ойрын хүмүүстэйгээ илэн далангүй, нээлттэй байж, амьдралдаа юуг өөрчлөх хэрэгтэйг асуугаад үзээрэй. Магадгүй хамт байх хангалттай цаг зав гаргаагүй байх.
Арслан: Амьдралын буруу зуршлаа хаяж, эрүүл мэндээ онцгой анхаарах үе. Бүтээлч байж, цагийг үр ашигтай өнгөрөөвөл ямар ч хэцүү ажлыг дуусгаж чадна. Мөнгө сайн олох ашигтай арилжаа наймааны санал авна. Боломж гарвал сэтгэл санааг сэргээх урлагийн тоглолт үзээрэй. Энэ нь таны хайрын харилцааг ч сайхан болгож үдшийг илүү романтик өнгөрөөхөд туслах болно.
Охин: Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Чухал хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд өөрийн арга барилыг хянуур гярхай болго. Их мөнгө хөрөнгө олох гэж хэт хичээх нь буруу амьдралын хэв маяг тул энэ талаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Амьдралаа олон өнцгөөс харж, зөв дэглэм дагаж мөрдвөл эрч хүчийг олох болно. Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах арга замыг сонго.
Жинлүүр: Хойш тавьсан асуудлуудаа эргэж нэг харах цаг болжээ. Төрийн байгууллагатай харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Ахмад настай, дадлага туршлагатай хүмүүсийн зөвлөгөөгөөр таны ажил ашигтай тал руугаа эргэнэ. Хэрвээ та хайхрамжгүй байвал санамсаргүй үйл явдлуудаас хараат болох нөхцөл байдалд орно гэдгийг анхааруулж байна.
Хилэнц: Энэ өдөр өөрийн эрх ашгийн хязгаарыг мэдрэхгүй бол өмнөх хичээл зүтгэл тань үнэгүйдэх болно. Шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд өргөн хүрээний судалгаа хэрэгтэй. Мөн зөв мэдрэмж, цагаа олсон үйлдэл сайн боломжийг олгоно. Гэр бүлийн таагүй асуудлаа энэ өдөр шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол энэ асуудал таныг удаан зовоож, дарамт учруулах болно. Амжилт олсон ч хувийн үүрэг хариуцлагаа орхиж, зугаа цэнгэлд автах хэрэггүй.
Нум: Аз хийморь гийж, таны сэтгэл онцгой гэрэлтэнэ. Од эрхсийн чиг хандлага эрч хүчтэй байлгана. Та өмнө хийснээсээ илүүг өнөөдөр бүтээхийг хүснэ. Сайхан хувцаслаж, бусдын нүдэнд өртөхийг хичээ. Шаардлагатай зардлыг өөртөө зориулан зарцуул. Та олны дунд гялалзахаас гадна чухал нэгэнтэй танилцах бололтой.
Матар: Эргэн тойрны байдал таны мэдрэмжийг өөрчилнө. Энэ үед хий дэмий гуниглаж суух нь тус болохгүй. Аливааг энгийн хүлээн авч, ажлаа аль болох тайвнаар амжуулахыг хичээ. Хэрэгцээтэй шийдвэрүүдээ сайтар судлан гаргах үе. Гэнэтийн бөгөөд санаандгүй нөхцөл байдал бий болж, таны оролцоог шаардах болно. Амьдралын төлөө тулаандаа орох хэрэгтэй ч өөрийгөө хэт зовоох хэрэггүй.
Хумх: Сэтгэл зовоосон асуудал байсан ч өнөөдөр шийдэх гэхээ болих хэрэгтэй. Сэтгэл хөдлөл ихсэх тул зарим боломжийг алдахаас сэргийл. Өөрийн амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт оруулахыг хичээ. Хэрэв таны ажлын нөхцөл байдал дургүйг тань хүргэж байгаа бол энэ асуудлаа шийдэх талаар арга хэмжээ ав. Ирээдүйд тань нөлөөлөх аливаа шийдвэрийг гаргахдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй.
Загас: Өөрийнхөө үзэл бодлыг бусад хүмүүст тулгах хэрэггүй. Олон санал бодлыг бүтээлчээр ашиглаж, ялангуяа ажил дээрээ зохих ёсны байр суурийг баримталж чадах нь ашигтай байна. Хүмүүсээс санаа бодлыг нь асууж хэрэгжүүлэх төлөвлөгөө нь үр дүнд хүрнэ. Бусдын саналыг харьцуулан үзсэнээрээ шинэ боломжуудад нээлттэй хандаж чадна. Мэдрэмжтэй хүмүүс л цаашид маш үр бүтээлтэй ажиллах болно.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








