Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн 2026 оны жилийн уулзалт зохион байгуулагдаж, АҮЭБЯ, АМГТГ-ын албаны төлөөллүүд Тосон-Уулын болон Тамсагийн орд газарт 2025 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж, санамж бичиг байгууллаа.
Хэлэлцүүлгээр АМГТГ-ын дарга П.Баянбаатар, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч ноён Jiang Guang Yan нар Монгол улсын газрын тосны салбарт хамтран ажиллах, өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцээд, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.
Петрочайна Дачин Тамсаг ХХК нь Монгол Улсад 2005 оноос газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нөөцөө тогтоолгон, Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, мөн Дорнод аймаг дахь Тосон-Уулын болон Тамсагийн орд газраас олборлож, экспортолсон газрын тосны орлогоос 2005 оноос нийт 1,16 тэрбум ам.долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч ноён Jiang Guang Yan-тэй газрын тосны хайгуулын шинэ талбайд хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах, газрын нөөцийн тодотгол хийх, Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ашиглалтад орох үед Тосон-Уул XIX болон Тамсаг XXI талбайгаас олборлож буй газрын тосыг бүхэлд нь тус үйлдвэрт тогтвортой нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ.
|
Эх сурвалж
| Ашигт малтмал, газрын тосны газар
|
АДМИН







Нийгэм








