Dark Light
Нийгэм | 2026-02-11

“НЭР ҮЛ МЭДЭГДЭХ ЦЭРГИЙН ХӨШӨӨ”-НД ЦЭЦЭГ ӨРГӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцов.

Энэхүү цогцолборыг 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд амь үрэгдэгсэд, мөн дайны үед онцгой гавьяа байгуулсан баатар хотууд болон цэргийн алдар суут хотуудыг алдаршуулах зорилгоор байгуулж, 1967 оны тавдугаар сарын 8-нд нээжээ. 1997 оноос хойш нэр үл мэдэгдэх цэргийн булшийг хүндэт харуулын цэрэг хамгаалдаг болсон байна. Уг цогцолбор нь ОХУ-ын соёлын өв болон Цэргийн алдрын үндэсний дурсгалт газрын нэг юм.

Жил бүрийн тавдугаар сарын 09-ний “Ялалтын өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочдоор уригдсан улс орны тэргүүн нар болон ОХУ-д айлчлал хийж буй гадаадын өндөр хэмжээний зочид уг цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22