Dark Light
Нийгэм | 2026-02-11

“NORCON MARCH-2026”-Г МОНГОЛ ЦЭРГҮҮД ӨНГӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Norcon march” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 50 орчим орны 300 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд цэргийн алба хаагчдын оролцсон дөрвөн төрлийн гуравт нь монгол цэргүүд аваргаллаа. Тодруулбал, тус маршийн -40 насны ангилалын эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд I мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч М.Сауыржан, эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Хангалт үйлчилгээний ротын хувцас, соёл гэгээрлийн нярав дэд ахлагч О.Уранбайгаль, +40 насны ангилалын эмэгтэй төрөлд Цэргийн цагдаагийн тасгийн цэргийн цагдаа ахлах ахлагч Б.Болормаа нар тэргүүн байрт шалгарчээ.
Түүнчлэн -40 насны ангилалын эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд гутгаар байрт I мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч Б.Жансерик удаалжээ.
Ийнхүү даян дэлхийн энхийн манаанд нэгэн далбаан дор үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон тус маршид өнгөрөгч хоёр жилийн хугацаанд БНЭУ болон БНХАУ-ын дайчид тэргүүлээд байсан бол энэ удаа Монголын Зэвсэгт хүчнээс гурван ч төрөлд аваргалж тус тэмцээний түүхэнд өөрийн нэр хүндийг дахин баталгаажуулсан үйл явдал болсон юм.
Тус тэмцээн анх 1972 оноос эхлэн Данийн Эзэн хааны Арми Кипр Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн цагаас хойш тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй орон орны дайчдын дунд “Dancon march” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бөгөөд 2024 оноос хойш Норвегийн Вант Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын зохион байгуулалт дор “Norcon march” нэртэйгээр үргэлжилж байгаа билээ.
Энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдрын тэсвэр хатуужил, сахилга бат, түүнчлэн энхийг сахиулагч дайчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд тус маршид оролцогчид 25 км зайг 10 кг ачаатайгаар туулдгаараа онцлог юм.
"Norcon march-2026” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн алба хаагчдыг Хубилай баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлтэйгээр угтан авч, улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд явдалд халуун баяр хүргэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22