102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд
Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.
Тухайлбал, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх үед жолооч гар утас ашиглаж зөрчлийг машин дотроос зураг авч илгээсэн тохиолдол хангалтгүйд тооцогдоно.
Иймд зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангана уу. Үүнд:
• Тээврийн хэрэгсэл бүтэн харагдах
• Орчин, байршил тодорхой байх
• Замын боржуур-хашлага, тэмдэг, тэмдэглэгээ харагдах
• Улсын дугаар тод, уншигдахуйц
• Хэт ойр, хэт холоос авахгүй
• Зургийн чанар, нягтаршил сайн
• Байршлын мэдээлэлтэй зөрөхгүй
Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шаардлагыг хангаж илгээнэ үү.

Т.УНДРАХБАЯР








Нийгэм









