Dark Light
Нийгэм | 2026-02-11

ТУСЧ ЖОЛООЧ НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Баасанхүү: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр нь зорчигчтойгоо маш сайхан харьцаж байна маш их баярлалаа.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Тунгалаг: Ч:57Б (Алтан овоо-48-р гудамж-МУИС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-108 гарааш дугаартай автобусны жолооч Б.Нямрагчаа өндөр настай надад автобусанд бууж, суухад тусалж, зам зааж өгсөн эелдэг сайхан харилцаатай жолоочид баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Гантөмөр: Ч:49 (34-р байр-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байсан “Сутайнбуянт” ХХК-ийн 5-256 гарааш дугаартай автобусны жолооч Б.Батбилэг өндөр настай хүнд тусалсанд баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Г.Балжин: Офицеруудын ордны автобусны зогсоолд ажиллаж байсан Нийтийн тээврийн бодлогын газрын шалгагч Л.Одончимэг өндөр настай хүнд тусалж, ар гэртэй нь холбогдож шуурхай арга хэмжээ авсанд маш их баярлалаа.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батболд: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-174 гарааш дугаартай автобусны жолооч Л.Эрдэнэбаатар нь зан харилцаа сайтай, сайхан үйлчилсэнд баярлалаа.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Дашбат: Ү:23 (Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Ботаник зогсоолоос орж ирсэн хүнээс бэлэн мөнгө гар дээрээ авсан.

Шийдвэрлэлт: Эмсид ХХК-ийн 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Э.Б-ын гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журмын дагуу шалгаж хариуцлага тооцох чиглэл өгөв.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Сэргэлэн: Ч:66 (Зайсан-11-р хороолол) чиглэлд явж байсан 1-152 гарааш дугаартай автобусны жолооч нь маш муухай зан харилцаатай, бүдүүлэг хүн байна. Шалгаж арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-152 гарааш дугаартай автобусны жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.6-9 заасан шийтгэл оногдуулж зөрчилгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Дэлгэрмаа: Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Нэг чиглэлийн хоёр автобус зэрэгцэж яваад байхаар нь шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Б-д байгууллагын дотоод журмын дагуу шагналт цалингийн 5 хувиар хасагдуулж олгох шийдвэр гаргав.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00