Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 136,727 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 131,195 буюу 95.9 хувийг газар дээр нь, 1,828 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1,235 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 130,747 буюу 95.8 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,309 буюу 0.9 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,026 буюу 0.7 хувийг, Танхайрах зөрчил 911 буюу 0.6 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 538 буюу 0.3 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 509 буюу 0.3 хувийг, Хүний биед халдах зөрчил 292 буюу 0.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 955 шийдвэрийг хянаж, 70 буюу 7.3 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 0.3 хувийг хүчингүй болгон, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөх байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 44 шийдвэрийг хянаж, 3 буюу 6.8 хувийг хүчингүй болгон, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 20 буюу 45.5 хувийг хүчингүй болгон, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөх байгууллагад шилжүүлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 13, өөрчлөлт оруулахаар 2 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.
Зөрчлийн улмаас нийт 1,077,250,835 төгрөгийн хохирол учирснаас 46,379,339, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 187,369,934 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
.jpg)
АДМИН








Нийгэм








