Dark Light
Нийгэм | 2026-02-11

АЗИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛ СОЛИЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр өнөөдөр Азийн хөнгөн атлетикийн холбооны Хөгжлийн захирал ноён Салман Икбалл Батт, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Шүггумарран болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Шүггумарран Монголын хөнгөн атлетикийн холбоог цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, МҮОХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн бүс нутгийн тэмцээн, сургалт, хамтарсан хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломжийг судалж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Азийн хөнгөн атлетикийн холбооны Хөгжлийн захирал ноён Салман Икбалл Баттын удирдлага дор World Athletics Technical Officials Education & Certification System – Level 1 сургалт 2026 оны 2 дугаар сарын 11–15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдсан бөгөөд хөнгөн атлетикийн шүүгч, техникийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07