Dark Light
Нийгэм | 2026-02-11

БРИТНИ СПИРС БҮХ ДУУНЫХАА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ЗАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Поп од Бритни Спирс өөрийн хөгжмийн зохиогчийн эрхийг зарсан талаар BBC мэдээллээ.

44 настай дуучин 12-р сарын 30-нд бие даасан хөгжмийн компани болох Primary Wave-д уран бүтээлүүдийнхээ эрхийг ойролцоогоор 200 сая ам.доллароор худалдсан гэж мэдээлж байна. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр, ямар нөхцөлөөр зарсан нь албан ёсоор батлагдаагүй байна. Primary Wave болон Спирсийн төлөөлөгчид тайлбар өгөөгүй байна.

Бритни Спирс “…Baby One More Time”, “Oops!... I Did It Again”, “Toxic”, “Gimme More” зэрэг дэлхийд алдартай хит дуунуудаараа танигдсан. Тэрээр дэлхий даяар 150 сая гаруй цомог борлуулсан, хамгийн их борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг юм. Түүний каталогид 1999 оноос хойших есөн студийн цомог багтдаг.

2024 оны нэгдүгээр сард Спирс “хөгжмийн салбарт дахин эргэж ирэхгүй” гэж мэдэгдсэн. Түүний хамгийн сүүлийн дуу нь 2022 онд Элтон Жонтой хамтран гаргасан бүтээл байсан.

Primary Wave компани өмнө нь Notorious BIG, Prince, Whitney Houston зэрэг алдартнуудын уран бүтээлийн эрхийг худалдан авч байсан. Тус компанийг 20 жилийн өмнө хөгжмийн продюсер Лоуренс Местел үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр анх Nirvana хамтлагийн дууны эрхийн 50 хувийг худалдан авч байжээ.

Сүүлийн жилүүдэд Брюс Спрингстин, Жастин Бибер, Жастин Тимберлейк, Шакира зэрэг олон алдартай уран бүтээлчид хөгжмийн каталогоо зарсан байна. Жишээлбэл, Спрингстин 2021 онд каталогоо 500 сая ам.доллароор, Бибер 2023 онд 200 сая ам.долларын гэрээгээр тус тус зарсан гэж мэдээлсэн.

Спирсийн хувьд сүүлийн жилүүд амар байгаагүй. Тэрээр 13 жилийн турш аавынхаа асран хамгаалалтад байсан бөгөөд 2021 онд шүүхийн шийдвэрээр уг хамгаалалтыг цуцлуулсан. 2023 онд тэрээр “Миний доторх эмэгтэй” нэртэй дурсамж номоо гаргаж, хамгаалалтын дор амьдарч байсан хүнд үеийнхээ талаар бичсэн юм. Мөн түүний экс нөхөр Кевин Федерлайн 2025 оны сүүлээр өөрийн дурсамж номоо гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07