БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2026.02.12 / ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.04-18.09
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул
Аргын тооллын 2 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Гар одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








