5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 02 дугаар сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэл
Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:
Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3–8 м/с. Өдөртөө баруун аймгуудын баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 м/с, Алтайн уулархаг нутгаар 15–17 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө:
- Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -28…-33°
- Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -23…-28°
- Хангай, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24°
- Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр -7…-12°
- Бусад нутгаар -13…-18°
-
Өдөртөө:
- Увс нуур, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25°
- Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13…-18°
- Хэнтий, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7…-12°
- Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр +5…+10°
- Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн зүүн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0…+5°
- Бусад нутгаар 0…-5°
2026 оны 02 дугаар сарын 13-наас 17-ныг хүртэл:
-
13-нд баруун аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
-
14-нд төвийн аймгуудын зүүн болон өмнөд, говийн аймгуудын хойд болон зүүн, зүүн аймгуудын зарим газраар,
-
15-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 16-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16–18 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
-
Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -38…-43°, өдөртөө -25…-30°
-
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35°, өдөртөө -19…-24°
-
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18°, өдөртөө -4…-9°
-
Говийн хойд хэсгээр шөнөдөө -19…-24°, өдөртөө -9…-14°
-
Бусад нутгаар шөнөдөө -24…-29°, өдөртөө -14…-19°
16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








