Мехико 1968 оны зуны олимпын наадмын хүрэл медальт, 1970 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын харцага, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.
Д.Сэрээтэр Монгол бөхийн түүхэнд амьдрал, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ мөнхөрсөн амьд домог билээ. Тэрээр чөлөөт бөх болон үндэсний бөхийн спортод өөрийн авьяас чадвар, тэсвэр хатуужил, ухаан туршлагаа зориулж, мянга мянган шавь нарыг төрүүлэн өсгөж, тэдгээрийнхээ амжилтаар дамжуулан Монгол Улсын нэр хүндийг дэлхийн дэвжээнд дуурсгасан эрхэм хүн юм.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








