Dark Light
Нийгэм | 2026-02-11

ХОНЬ: ЯМАР Ч ГОМДОЛ САНАЛЫГ ЭЕЛДГЭЭР ХҮЛЭЭЖ АВ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ямар ч гомдол саналыг эелдгээр хүлээж ав. Өнөөдөр таны үр бүтээлийг өндөр байлгах од эрхсийн нөлөөг ашиглан өдөр тутмын ажил, үүрэг хариуцлагаа бүрэн шийдэхийг зөвлөж байна. Танд хэрэгцээтэй байгаа зүйлийн талаар мэдлэг дутмаг бол сурах судлах ажлаа үргэлжлүүл. Санасандаа хүрэхийн тулд бодит ажил хийж байж өөрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ.

Үхэр: Таагүй хүмүүс, нөхцөл байдлаас шалтгаалан буруу шийдвэр гаргахаас зайлсхий. Бат бөх хөрөнгө оруулалтаар бий болсон төсөл төлөвлөгөөнүүд амжилтад хүрнэ. Уран бүтээлч эсвэл судлаач хүмүүс хүсэл зорилгоо биелүүлэх алхам хийх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэгт үр дүн маш сайн байна. Итгэл алдарсан хуучин харилцаагаа сэргээж шинэчлэх боломж олдоно.

Ихэр: Үүрэг даалгавар нэлээд шахуу байх ч та аль болох ачааллыг тойрч гарч чадна. Зарим өдөр жаахан ч гэсэн завсарлага авах хэрэгтэй. Өнөөдөр бол тийм өдөр. Хувийн сонирхол нь таныг зугаацуулж хэчнээн цаг өнгөрснийг ч үл анзаарна. Олон зүйлд санаа зовсны хэрэггүй. Амьдралыг хөнгөн хүлээж авах нь ашиг тустай байж ч болох юм. Цагийг хөгжилдөж зугаатай бөгөөд бүтээлч өнгөрөөх хэрэгтэй.

Мэлхий: Хамгийн чухал зүйл гаргасан төлөвлөгөө, хуваарийнхаа биелэлтийг шалгах байна. Амлалтдаа хүрэхийн тулд байнга гаргадаг дутагдлаа засаж, бодит үр дүнд хүрэхийг хичээ. Тусламж хэрэг болсон хамт ажиллагсдадаа бололцоогоороо туслаарай. Ямар нэгэн ашигтай ажил эхлүүлэх нь ирээдүйд тань тустай. Хүссэн амжилтад хүргэх албан тушаалын талаар нам гүм орчинд сайн тунгаан бод. Эрүүл мэндээ одооноос хамгаалж аль болох гадуур хооллохгүй байж сурах хэрэгтэй. Энэ нь төвөгтэй ч эрүүл мэндэд хэрэгтэй.

Арслан: Ажил хэрэг болон гэр бүлийн аль алинд нь анхаарал тавих шаардлага гарна. Ямар ч асуудал дээр өөрчлөлт хийх хангалттай эрч хүч байна. Шинийг сэтгэх чадвараа сайн ашиглах нь энэ өдрийн хамгийн гайхалтай хэсэг байна. Тэр үед та ажлаа хамгийн тааламжтай арга замаар хийх боломжтой болно. Хэдийгээр заримдаа санамсаргүй буруу үйлдэл хийх боловч хайртай хүн тань ойлгох болно. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд бүтэлгүй мэт байсан ч итгэл найдвараа хадгал. Шууд л өөрт тохирох төгс хүнтэй учирна гэж мөрөөдөх хэрэггүй.

Охин: Амьдралынхаа сөрөг тал дээр анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр эерэг асуудал дээр төвлөрөх нь зүйтэй хэрэг болно. Энэ өдөр ямар нэгэн тусламж амлалтад найдах хэрэггүй. Үйл ажиллагааныхаа зөв чиглэлийг олж ав. Аливаа зүйлийг хийхдээ сайн тунгаах хэрэгтэй. Таны харилцаа холбоо сайн байх тул бусдыг дагуулах чадвар нэмэгдэх болно.

Жинлүүр: Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Өнөөдөр зөвхөн та л гүйцэтгэж чадах ажил гарч ирэх тул бэлтгэлтэй бай. Таны ажил хэрэгч байдал болон идэвх зүтгэлийг дарга удирдлага эсвэл бизнесийн түншүүд тань өндрөөр үнэлэх болно. Чин сэтгэлийн магтаалыг талархан хүлээж ав. Яг одоо бол та үүнийг хүртэх гавьяатай байна.

Хилэнц: Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байхад нөлөөлөх тул нийгмийн үйл ажиллагаанд оролцоход сайн. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн, байр сууриа хамгаалах үйлдэл хий. Хамт олондоо зорилгоо ойлгоход нь тусал. Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэр. Шинэ найз нөхөдтэй болох болон эргэн тойрондоо юу болж байгааг судалж мэдэх зэрэгт цаг гарга. Өөртөө итгэлтэй байдлаа хадгалж, нэр төрөө сайнаар бататга.

Нум: Өмнө нь тийм ч их олдож байгаагүй сурч мэдэх үүд хаалга нээгдэх болно. Дасан зохицох чадвар сайн байх бөгөөд сэтгэх хүрээгээ ихэсгэж чадвал та илүү их амжилтад хүрэх боломжтой. Итгэл үнэмшил таны амьдралд олон өөрчлөлтийг авчрах болно гэдгийг сана. Аливаа ёс заншлын хүрээнд бий болсон уламжлал үзлийг заавал дагах шаардлагагүй. Тайван тогтуун байхад сэтгэлээ бэлд.

Матар: Таны санаачилсан ихэнх ажил хэрэг бүтнэ. Өнөөдөр ажлаа сайн төлөвлөвөл ирээдүйд хийх ажлынхаа талаар үр ашигтай шийдвэр гаргаж чадна. Шинэ санаа эрэлхийлдэг зан чанартай хүмүүс хачин жигтэй алхмууд хийнэ. Өнөөдөр багаар ажиллахад сонирхолтой байх ч гэлээ хүмүүсийн шүүмжлэлээс болгоомжтой бай. Ажлын хамтрагч нартайгаа хийх ажлаа шаргуу хөөцөлд. Сайн зүтгэл бол бүх амжилтын түлхүүр байна.

Хумх: Харилцаа холбооны тал дээр нээлттэй байж чадвал та бусдад эерэг ойлголт өгч, хүмүүсийг өөртөө татна. Ойр дотнын хүн тань хэрэгтэй зөвлөгөөг өгч магадгүй. Өглөгч өгөөмөр зан олон хүний сэтгэлийг татах хэдий ч, хир их мөнгө зарцуулах боломжтойгоо эхлээд тооц. Танд өөрийн гэсэн байр суурь хэрэгтэй байгаа бол түүнийгээ бусдад таниулахыг хичээ. Бусдыг ашиглах гэж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээс сэргийл.

Загас: Олон асуудал дээр эргэлзээтэй байдалтай тулгарна. Шинэ ажлын гараагаа эхлэх байгаа хүмүүст анхааруулахад анхнаасаа шаргуу ажиллах шаардлагатай. Амрахыг хүссэн ч амарч чадахгүй бололтой. Ямар нэг байдлаар таалагдахгүй хүмүүстэй хамтрах хэрэгтэй болно. Та санхүүгийн тал дээр асуудалтай байгаа бол энэ талын мэдлэгтэй хүмүүсээс зөвлөгөө ав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07