ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Бид гурван талт хэлэлцээрийн дагуу 1 сарын сүүлийн цалин олголтод нийт ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмлээ. Өрх, сумын Эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилт нэмэгдээгүй байгаа. Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол батлагдаад 2 дугаар сараас олгогдоод эхэлнэ. Манай өрхийн Эрүүл мэндийн эмч нар, ажилчид үүнийг сайн ойлгож тэвчээртэй байгаад баярлаж байна.
Мөн эмнэлгүүдийн өр нэлээдгүй байдаг. Үүнтэй холбоотой улсын өмчлөлтэй эмнэлгүүдийн өрийг 1-р сард 30 хувь, 2-р сард 30 хувь, 3, 4, 5, 6-р саруудад 10,10 хувийг төлнө. Энэ оны эхний 6 сард бүх эмнэлгүүдийн өр авлагын асуудлыг дуусгана. Энэхүү санхүүжилтийг хийгээд явж байгаа" гэж мэдээллээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







