Dark Light
Нийгэм | 2026-02-12

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ОХУ-ЫН ХИЛ ОРЧИМД ХАДГАЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг эцсийн байдлаар зөвшилцөж, санал солилцлоо.
Монгол Улсын хэрэгцээний шатахууны нөөцийг ОХУ-ын хил орчмын бүс орчимд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талаас хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны стратегийн түншлэлийг улам бататган хөгжүүлэхээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07