2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 119 648 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1
- 7 орон таарсан 2
- 6 орон таарсан 35
- 5 орон таарсан 397
- 4 орон таарсан 4365
- 3 орон таарсан 42097 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 50%, Баянхонгор аймаг +30%, Дархан-Уул, Хөвсгөл аймаг +23%, Дорноговь аймаг +20%, Сүхбаатар аймаг +18% байлаа.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм







