Dark Light
Нийгэм | 2026-02-12

ИРГЭД БНСУ-ЫН ХИЛЭЭС БУЦААГДСАН ГЭХ МЭДЭЭ ҮНДЭСЛЭЛГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Монгол Улсын 50 иргэнийг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх мэдээлэл үндэслэлгүй, ташаа мэдээлэл хэмээн Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байна. Тодрууллбал: Энэ оны 1 дүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр 6, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан 1 иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Иймд иргэд та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээллээ авах, залилан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07