Dark Light
Нийгэм | 2026-02-12

Э.АРИУНТУНГАЛАГ 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд өнөөдөр үргэлжилж(ОУХМ) Энхбаярын Ариунтунгалаг ээлжит уралдаандаа гарахаар болжээ.
Олимпын анхны наадамдаа оролцож буй Э.Ариунтунгалаг хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн спринт төрөлд дебютээ хийж, 89 тамирчнаас 74 дүгээр байрт шалгарсан амжилтаар эхний гараагаа өндөрлүүлсэн. Харин энэ удаа тэрээр эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд хүч сорих юм. Тус төрөлд урьдчилсан шатанд нийт 111 тамирчин оролцох бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарна. Тэмцээн 20:00 цагт эхэлж, Э.Ариунтунгалаг 20:37 цагт уралдаанаа эхлүүлэх хуваарьтай байна.
10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.
“Милано–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07