Dark Light
Нийгэм | 2026-02-12

МАДАГАСКАРТ ХАР САЛХИНЫ УЛМААС 31 ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Мадагаскарын арлыг хүчтэй “Гезани” хар салхи дайран өнгөрсний улмаас дор хаяж 31 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж, хэдэн зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тус салхи арлын гол боомт, хоёр дахь том хот болох 400 мянган хүн амтай Тоамасина хотыг дайрч, салхины хурд цагт 250 км хүрчээ.

Гамшгийн менежментийн албаны мэдээлснээр тус хотод эмх замбараагүй байдал үүсэж, байшин барилгууд нурж, дээврийн 90 орчим хувь нь салхинд хийссэн байна. Мөн цахилгааны шугам тасарч, модод үндсээрээ унаж, цахилгаангүй болжээ. Зарим мэдээллээр Тоамасина хотын 75 хувь нь сүйдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07