Он гарснаас хойш цахимаар бараа бүтээгдэхүүн захиалж залилуулсан гэх 652 гомдол, мэдээлэл, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн П нь цахим орчинд байршуулсан төрөл бүрийн мод зарна гэх зарын дагуу 255 сая төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсний дараа холбоо тасарч, залилангийн хохирогч болсон нь тогтоогдоод байна. Уг хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сүүлийн үед иргэд цахим орчноор дамжуулан бараа бүтээгдэхүүн захиалах явцдаа залилангийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгджээ.
Залилагчид хямд үнээр бараа санал болгож урьдчилгаа төлбөр нэхэх, байгууллагын данс ашиглан итгэл төрүүлэх аргаар залилан үйлдэж байна.
Иргэд та бүхэн танихгүй баталгаагүй цахим хаягаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байх, заавал бодит уулзалт хийж бараа бүтээгдэхүүнээ хүлээн авсны дараа төлбөр тооцоог шилжүүлэх, байгууллагын нэр, дансны мэдээллийг сайтар нягтлах, сэжигтэй тохиолдолд гүйлгээ хийхээс зайлсхийж цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг ЦЕГ-аас зөвлөлөө.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







