Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр хийсэн мэдээлэлтэйгээ холбоотой баримт материалыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлжээ. Тодруулбал, тэрбээр Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Цагдаагийн ерөнхий газарт материалыг хүргүүлсэн байна.
Сайд Б.Энхбаяр мэдээлэл хийхдээ өмнөх Засгийн газрын үед улсын хилийн зурвас бүсэд 34 мянган га газрыг хууль бусаар олгосон байж болзошгүй талаар дурдсан юм. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга төрийн өмчийн авто замыг хувийн компанид ашиглуулж, үүнээс төлбөр, хураамж авч байсан асуудлыг хөндсөн.
Дээрх асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалган тогтоохоор болж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







