Dark Light
Нийгэм | 2026-02-12

ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   
 
13-нд төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
 
2026 оны 02-р сарын 12-ны 20 цагаас 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  
 
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3...+2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
 
2026 оны 02-р сарын 14-нөөс 2026 оны 02-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07