БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2026.02.13 /БААСАН ГАРАГ/
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 08.02-18.11
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 2 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 26, Гар одтой, шар морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







