Dark Light
Нийгэм | 2026-02-13

ДХИС-ИЙН ДАРГА НАРЫН ОРОН ТООГ БУУРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Засгийн газар бүх шатны төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчлох, шаардлагагүй зардлыг танаж, “хэмнэлт”-ийн горимоор ажиллах бодлого баримталж байна.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т. Сүхболд танилцууллаа.

Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “процессын дахин инженерчлэл”-ийн 6 аргачлалыг ашиглан тус сургуулийн 87 нэгжийг 69 болгож, нийтдээ 18 нэгжээр цөөрүүлжээ. Мөн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог буурууллаа.

Үүний үр дүнд ДХИС-ийн дарга нарын тоо буурч, олон шат дамжлага багасаж, үүнийг дагаад төсвийн хэмнэлт бий болох бөгөөд албан хаагчдын ажлын ачаалал ч тэнцвэржих давуу талтай юм.

Цаашдаа ч салбарын хэмжээнд “процессын дахин инженерчлэл” хийж, байгууллага тус бүр үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хэмнэлттэй байхад анхаарах ёстойг Б.Энхбаяр сайд онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22