ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Баян-Өлзий “Олон хоногийн амралт, баяр ёслолын үеэр гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлэгчийн тоо 50 хувиар нэмэгддэг. Нийт гэмтлийн орчим 40 хувийг архи согтууруулах үедээ гэмтсэн тохиолдол эзэлдэг юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн, ахуйн осолд өртөх, өөрийгөө болон бусдыг гэмтээх тохиолдол эрс нэмэгддэг” гэлээ.
Иргэд та бүхэнд орон нутгийн замын ачаалал нэмэгддэгтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо эрс нэмэгддэг тул суудлын бүсийг зүүж хэвших, хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан, олон хоног нойргүй хоносон үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








