Dark Light
Нийгэм | 2026-02-13

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Бортээгийн хэсгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр олборлолт, боловсруулалт, борлуулалт, тээвэрлэлт зэрэг дамжлагуудыг багтаасан дэд бүтэц, бүтээн байгуулалтыг ажлын өөрийн хөрөнгөөр бий болгоно. Төслийг хэрэгжүүлэхдээ борлуулалтын орлогыг захиалагчтай хуваалцах “хосолсон” загварын дагуу саналаа ирүүлэх бөгөөд төсөл хэрэгжих нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримтлах юм. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг уг сонгон шалгаруулалтад оролцоход давуу талтай байх зохицуулалтыг тусгасан байна. Тавантолгойн Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах бөгөөд сонгон шалгаруулалтын хугацаа 1 сар буюу 30 хоног үргэлжилнэ. Бортоогээгийн орд нь 424,2 сая тонн нүүрсний нөөцтэй жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нийт нөөцийн , 95% нь сул коксжих нүүрс, 5% нь эрчим хүчний нүүрс эзэлж байна. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн орлогын бүрдэл, татвар төлөлт нэмэгдэх, Баялгийн сангийн хуримтал өсөх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22