Dark Light
Нийгэм | 2026-02-13

БАНГЛАДЕШИЙН 5 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗЭЭР ЗОРЧИХЫГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завдсан байна. Тодруулбал, Нислэг үйлдэх “Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR кодыг хуурамч холбоосоор үүсгэсэн нь тогтоогдож, тухайн иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглон, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авлаа. 

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд  удаа дараа гарч байна. Иймд гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/), AI  чатбот, лавлах утас (18001882)-аар авах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөж байна.

Мөн  визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичигдсэн эсэх, хүсэлтийн дугаар, зөвшөөрсөн огноо хоорондоо уялдаатай эсэх, уригчийн холбоо барих дугаар зэргийг сайтар шалгана уу. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22