Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олон улсад нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгийг жил, хагас жил, улирлаар хуваарилдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртээх, зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэх, компанийн засаглалын түвшнийг илтгэх чухал үзүүлэлт болдог. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалтын бодит өгөөж тул түүнийг ил тод, тодорхой хугацаанд олгох зохицуулалтыг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн нөхцөл юм.
Иймд энэ удаагийн ээлжит хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт бүхий шийдвэрийг баталлаа.
АДМИН








Нийгэм








