Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсон, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авлаа.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дүүргийн Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллах, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх, оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрчимжүүлж, тухай бүр тайлагнах, хороодын хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Мөн нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газарт гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хүүхдийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулах, архи согтууруулах ундаа, утаат болон электрон тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөөг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг хүүхдийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэ үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр “Миний боловсрол”,
“Томүжин” алтернатив ахлах сургуулийн сурагч Г.Марал-Эрдэнэ “Миний гэр бүл”,
НЕБ-ын 73 дугаар сургуулийн сурагч Б.Тэргэл
”Миний эрүүл мэнд”,
НЕБ-ын 18 дугаар сургуулийн сурагч Х.Гүндэгмаа “Хүүхдийн хөгжил, оролцоо”,
НЕБ-ын 20 дугаар сургуулийн сурагч Э.Цэцүүгэн “Цахим хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
АДМИН








Нийгэм








