Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо 2-р баг Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км, Ханх сумын төвөөс баруун зүгт 25 км, Хатгал тосгоноос хойд зүгт 100 км/-т Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээр явсан пургон загварын автомашин мөсөнд цөмөрсөн тухай мэдээллийг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 12:15 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Иргэн Т.Б эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин Хөвсгөл нуурын хар хил рүү орж живжээ. Тухайн үед жолооч ганцаараа хөдөлгөөн үйлдэж явсан ба автомашин живэхэд эсэн мэнд гарсан байна.
|
Эх сурвалж
| Хөвсгөл Онцгой байдлын газар
|
АДМИН







Нийгэм








