Dark Light
Нийгэм | 2026-02-13

ИХЭР: ХАЙРЫН ЭНЕРГИ ИХСЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хэн ч байсан хүндэтгэлтэй харилцах нь таны үнэ цэнийг өсгөнө. Өөрт хамаагүй хүмүүсийг ч үл тоох хэрэггүй. Одоо ямар ч ач холбогдолгүй санагдсан хир нь хожим танд саад учруулах асуудлыг урьдчилан олж харах чадвар хэрэгтэй. Зарим нөхцөл байдал тодорхойгүй байвал өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг ярих нь зөв байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ бодол санаагаа хуваалцсанаар хувийн асуудлыг шийдэж чадах бөгөөд тэд ч таны урмыг хугалахгүй. 

Үхэр: Танд амьдралыг сайхнаар мэдрүүлэх, амар амгалан байлгах орчин хэрэгтэй бололтой. Сайхан хөгжим, аялгуу сонс. Цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг бүү алд. Гэртээ суухын оронд салхинд гарч бүтэн амьсгаа аваарай. Зөн билиг болон өөрийгөө ухамсарлах чадвар их байх тул сэтгэл зовоодог асуудалтай байсан ч та зөв сонголт хийж чадна. Таны сонирхлыг татдаг үйл ажиллагаа өвөрмөц боломж олгож магадгүй. 

Ихэр: Танд өөдрөг хүсэл тэмүүлэл бий болно. Хайрын энерги ихсэх болно. Од эрхэс өнөөдөр таныг уйтгартай уур амьсгалд бус хувирамтгай байхыг онцолж байна. Гэр бүлийн асуудлууд тулгарч байна. Гэхдээ зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Мэдрэмтгий хүмүүс хэн нэгэнд дурлах болно. 

Мэлхий: Өнөөдөр хөнгөн хуумгай зан гаргаж болохгүй. Гэртээ байхдаа тайван сайхан байдлыг танд өгөх мөчийг санаачлан бүрдүүл. Гэртээ биеэ оторлоод хэвтэхээс аль болох зайлсхий. Ном уншиж, бясалгал хийгээрэй. Хамгийн гол нь та юу хүсэж байгаагаа мэдэх нь чухал асуудал болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ эмзэг сэдвийн тухай ярих гэсний хэрэггүй. 

Арслан: Өнөөдөр тайван өдөр байх болно. Харин зарим асуудлаар үр хүүхэдтэйгээ харьцахад хүндрэлтэй байж магадгүй. Тэдний цаг хугацааг юунд зарцуулж буй болон гаргаж буй үйлдэлд та хяналт тавихыг хүснэ. Тэвчээртэй байж хүүхдүүддээ шаардлагаа зөв тавиарай. Эрүүл мэнд тань таны сэтгэлийг зовоож мэднэ. Спортоор хичээллэж, салхинд гар. Амралтаа төлөвлө. Таны өмнө санхүүгийн бэрхшээл байна. Зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг л худалдан ав. Үнэтэй чамин зүйл авахаас зайлсхий. 

Охин: Чимээ шуугиан багатай газар амрахын тулд агаарт алхах нь ашигтай. Дуртай юмаа худалдан авч, өөрийгөө сэргээ. Танд тааламжтай байж, сайхан энергийг өгнө. Хэн нэгнийг хараад дурлах нь танд сайхан мэдрэмж төрүүлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлал, халамж энхрийлэлд тэврүүлэхийг хүснэ. Таны амьдралд сайхан хором авчрах, боломж олгох учрал хүлээж байгаа тул өөрийн сайн сайхан талыг нээн харуул.

Жинлүүр: Өнөөдөр таны эрч хүч доогуур байгаа тул олон нийтийн үйл ажиллагаанд идэвхгүй байх бололтой. Үүндээ их санаа зовох хэрэггүй. Бодол санаагаа цэгцлэн, чимээгүй орчинд байх нь танд өөрийнхөө ирээдүйг төсөөлөн харж, юу хийхээ олж мэдэхэд тусална. Ингэх нь таныг бусад хүмүүсийн үзэл бодолд хэт автан, өөрийн замаас гарахаас сэргийлж чадна. Өдрийн ихэнхийг өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авахад зориул. Идэвхтэй амралт энэ бүхнийг бий болгоно.

Хилэнц: Шинэ ажил эхлэхэд хараахан бэлэн болоогүй байгаа бол бүх зүйлийг дахин төлөвлө. Өөрөөс хамаарах бүхэнд бэлэн байх нь хэцүү асуудлаас сэргийлэх боломж олгоно. Зарим хүмүүсийн хандлага таныг гайхшируулна. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдгийг төсөөл. Од эрхсийн хөдөлгөөн биеийн эрүүл мэнддээ анхаарах цаг болсон дохио ирүүлэх болно. Ажил амьдралдаа сэтгэл хангалуун байвал аз жаргалтай байх үе тул өдөр бүр өөртөө амарч тайвшрах болон эргэцүүлэн ухаарах цаг гарга.

Нум: Ажлаа хурдан амжуулаад, богино хугацаанд өөрийгөө сэргээх зүйлийг бодож ол. Бусад хүмүүсийн санаандгүй хэлсэн талархлын үг танд их урам зориг нэмнэ. Сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэж эв найртай уур амьсгал буцан ирэх болно. Өөрийн бодол санаагаа хий хоосон мөрөөдлөөс чөлөөлөх цаг ирснийг мэдэр. Дэмий зүйлд мөнгө үрэх байдлаа дуусгах цаг ирснийг од эрхэс сануулж байна.

Матар: Шаргуу ажиллаж байсан хүмүүс өнөөдөр амарч өөрт хэрэгтэй худалдан авалт хийх эсвэл хайртай хүмүүстэйгээ арай илүү цагийг хамт өнгөрөөх шаардлагатай. Амралтын өдрийг амарч өнгөрөөвөл танд болон таны гэр бүлд таатай байх болно. Хэрвээ та учрыг нь олохгүй асуудал байгаа бол энэ санаснаас ярвигтай байж болно. Таны зөн совин худлаа хэлэхгүй гэдгийг сана. Муу зөн совинд автсан үедээ зөв тайлал болох үйлийг тэр дор нь хий. Ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ хуваалц. 

Хумх: Өнөөдрийн чиг хандлага өмнөхөөс илүү урам зоригийг өгнө. Танд хэнээс ч илүү нөхцөл байдлыг зохицуулах чадвар мэдрэмж байна. Итгэл даасан, хүндлэл хүлээсэн хүмүүстэйгээ хамт байх нь сэтгэлийн урамшуулал байх болно. Таныг найдвартай хүмүүс дэмжиж байгаа гэдгээ мэдрэх нь тайвшруулах болно. Энэ өдөр өөртөө хөгжилтэй зүйл хийх боломж олго. Найз нартайгаа хамт байснаар цаг хугацаа сайхан өнгөрнө.

Загас: Өөрийгөө ямар нэгэн зүйлд хэт дайчлах гэсний хэрэггүй. Яаж ийгээд бага ч болов амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн цэгцэл. Сэтгэл хөдлөлөө тэр болгон илэрхийлээд байдаггүй хүмүүс хүртэл ядрах өдөр байна. Өмнөх ажлуудаа дуусгахыг хичээ. Нягт төвлөрөл, үр ашиг шаардсан ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээс татгалз.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22