Монгол үндэстний уламжлалт сар шинийн баяр, Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарын үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ахмадуудад хандан салбарын хөгжилд тэдний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлээд, сүүлийн үед хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа. Тухайлбал:
2025 онд гаргасан тушаалаар Ахмадын сангийн хувь хэмжээг алба хаагчдын нийт цалингийн сангийн 2 хувиар тогтоосон.
“Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл”-ийн жагсаалтыг шинэчлэн баталж, сар бүр нэмэгдэл олгож эхэлсэн.
Цэргийн төв эмнэлэгт сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт ахмадуудад дараалал харгалзахгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн зэргийг онцлов.
Мөн өнөөдрийн үйл ажиллагаа болж буй “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-ийг барьж байгуулах шийдвэрийг өмнөх сайд Г.Сайханбаяр гаргаж байсныг дурдаж, төрийн бодлогын залгамж халааг хадгалан ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Ёслолын үеэр Батлан хамгаалах яамны харьяа Ахмадын хорооны 80-аас дээш настай ахмадуудад тусгайлан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









