Dark Light
Нийгэм | 2026-02-14

ЦАХИМ ОРЧИНД РОМАНС ҮҮСГЭЖ 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛСАН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 3,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй 42 настай иргэн А-г энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрээс мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай олж тогтоон баривчилж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Уг этгээд нь улс төр, бизнесийн салбарын нөлөө бүхий иргэдийн нэрийг ашиглаж бусдаас их хэмжээний мөнгө авах, ААН-үүдээс өндөр үнэтэй шатахуун зээлээр авах, нүүрсний А лицензийг эрх бүхий албан тушаалтнаар гаргуулж өгнө гэх зэргээр гэрээгээр халхавчлан бусдыг хуурч мэхлэх, охид эмэгтэйчүүдтэй цахим орчинд романс дотно харилцаа үүсгэн эд хөрөнгийг нь залилж авах зэрэг үйлдлийн аргуудаар энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлддэг болох нь тогтоогдсон. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл, холбогдлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж шалгаж байна. Иймд иргэд та бүхэн цахим хэрэгслээр танилцсан хэн нэгэнд итгэж мөнгө, эд зүйлсээ шилжүүлэхгүй байх, хуурамч гэрээ эрх бүхий албан тушаалтны нэрийг барьж буй тохиолдолд сайтар нягталж, шалгаж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22