Dark Light
Нийгэм | 2026-02-14

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН М.БАТЦЭРЭН, Х.АЛТАНТӨГС НАР "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ЦОЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат баг, Лэндэнд өвөлжилж буй Маажавын Батцэрэн, Хандын Алтантөгс нарт ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, Ж.Батжаргал тэргүүтэй УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудын хамт "Улсын аварга малчин" шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Эцгийн голомтоос 250 толгой мал өвлөн гэр бүл болсон М.Батцэрэн, Х.Алтантөгс нар мал аж ахуйн салбарт 35 жил тууштай хөдөлмөрлөн, мал сүргээ Баянцагааны илүү нугаламт хонь, Сэлэнгийн улаан халзан үхэр, Баянхонгорын шинэжинстийн цагаан ямаагаар сайжруулан, өсгөж 2025 оны жилийн эцсээр 1700 гаруй толгой мал тоолуулжээ.
2015 онд аймгийн аварга малчин, 2023 онд аймгийн хошой аварга малчин болсон амжилтын эзэн М.Батцэрэнгийнх ийнхүү "Улсын аварга малчин" хэмээх алдарт хүрч нутаг ус, эцэг эхийнхээ алдарыг дуурсгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22