“ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilot and Operators STP/ANS/029/IFVPO/284EN” сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь ICAO-ийн Doc 8168, 9906-ийн дагуу чадамжид суурилсан сургалтын арга барилаар боловсруулж, баталгаажсан бөгөөд ICAO-ийн стандартын дагуу хэрэглэлийн нислэгийн журмыг (Instrument Flight Procedures) нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон журам зохиогч инженерийг бэлтгэх зорилготой юм.
Сургалтаар хэрэглэлийн нислэгийн журмын зохиомжид хараат бус хяналт хийх, нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх, нислэгийн баталгаажуулалт хийх арга аргачлалыг тус тус судалж, шаардлагатай мэргэжлийн ур чадварыг эзэмших боломжийг олгож буйгаар ач холбогдолтой юм.

Т.УНДРАХБАЯР







Нийгэм









