2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Дуусгахаар төлөвлөсөн ажлаас болж та гэр бүлийн асуудлаа хойшлуулж магадгүй. Өнөөдөр таны хөдөлмөрийн чадвар сулавтар байгаа тул хэт том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй. Амралтын өдрийг гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө зориул. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд уулзах цагаа сайн төлөвлө. Орой танд тайван амрах хүсэл төрнө. Алжаалаа сайн тайлахгүй бол тавгүй зүүд зүүдлэх нигууртай.
Үхэр: Одоо өөрөөрөө бахархах цаг. Эрүүл мэндээ анхаардаг хүмүүсийн хувьд фитнес клуб, усан сан руу дасгал сургууль хийхээр явахдаа урам зоригтой бай. Өнөөдөр хэт ачаалалтай ажлаа хойш тавь. Биеийн хөдөлгөөн сайн хий. Гэр бүлийнхнийгээ дагуулаад агаарт гарах ч оновчтой санаа байна. Амьдралын гол зорилго ойлгомжгүй санагдвал орчноо солих, аялал жуулчлал хийх зэрэг нь шинэ итгэл найдвар авчирна.
Ихэр: Одоо өөрөөрөө бахархах цаг. Эрүүл мэндээ анхаардаг хүмүүсийн хувьд фитнес клуб, усан сан руу дасгал сургууль хийхээр явахдаа урам зоригтой бай. Өнөөдөр хэт ачаалалтай ажлаа хойш тавь. Биеийн хөдөлгөөн сайн хий. Гэр бүлийнхнийгээ дагуулаад агаарт гарах ч оновчтой санаа байна. Амьдралын гол зорилго ойлгомжгүй санагдвал орчноо солих, аялал жуулчлал хийх зэрэг нь шинэ итгэл найдвар авчирна.
Мэлхий: Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд энэ өдөр чухлаар тавигдана. Архаг өвчнөө хүндрэхээс сэргийлж, эрүүл хоол хүнс хэрэглэ. Та эрүүл мэндийн асуудалдаа анхаарч, архаг өвчнийхөө тухай судлах болно. Амарч тайвшрах цаг гаргаж уналтад орохоос сэргийл. Алдсан эрч хүчээ нөхөн сэргээ. Хувийн зөвлөгөө авах, эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэх эсвэл хайртай хүнтэйгээ хоёулхнаа цагийг өнгөрөөхөөр төлөвлө.
Арслан: Таны гэр бол хамгийн таатай орчин байх ёстой. Гэр доторхоо өөрчлөх, их цэвэрлэгээ хийхэд тохиромжтой өдөр. Мөнгө дутмаг байсан ч үнэ хямдтай зүйлээр орчноо өөрчлөн, гоо зүйн мэдрэмж авах болон тав тухтай байхаар янзал. Бодит байдлаа эерэг тааламжтайгаар өөрчил. Таны болоод гэр бүлийнхэнд энэ өөрчлөлт таалагдах болно. Оройг амттай хоол идэж, өөрийгөө амраахад зориул.
Охин: Баяр ёслолтой холбоотой үйл ажиллагаанд зарцуулах мөнгөний боломж хир байгаад анхаарал хандуул. Хэрвээ чадвал амралтаа авч цэвэрлэгээ хийн, тавилгаа өөрчил. Ээдрээтэй төвөгтэй учрал хайр сэтгэл, гэрлэлтийг нураана. Өмнөх хайрын харилцаа амьдралд дахин гарч ирж, мартагдсан дурсамжийг сэргээх нь төдийлөн сайнгүй. Хуучны дурсамжаа сэргээн санана. Гэхдээ хэт ач холбогдол өгч харилцах хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо бүр болохгүй.
Жинлүүр: Ааш зан тогтворгүй байх тул гэр бүлийнхээ хэцүү асуудал дээр яаран шийдвэр гаргах хэрэггүй. Гэрийн бүлийн тайван амьдрал л тав тухтай болон тааламжтай байдлыг төрүүлнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ. Энэ өдөр та дур булаам байна. Шинэ хувцас, тавилга худалдаж авахад таатай байна. Мөн угаалга цэвэрлэгээ хэрэгтэй бололтой.
Хилэнц: Хайр дурлалын сайхан харилцаа энэ өдрийг мартагдашгүй болгоно. Ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй байж, илэн далангүй харилцан ярилц. Бусдын зөвлөгөөг нээлттэй хүлээж авбал өөрийнхөө тухай ашигтай зүйлийг олж мэдэх болно. Өнгөрснөө мартаж, өнөөдрийнхөө амьдралаас л аз жаргал сайн сайхныг мэдэр. Од эрхэс энэ өдөр танд сайн сайхныг хүснэ.
Нум: Өнөөдөр өөрөөрөө байхад хэцүү байх бөгөөд энэ нь асуудал болж мэдэх юм. Иймээс хүн бүрийн хэлсэнд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй. Ажлын ачаалал, ядаргаанаас болж заримдаа уцаартай байна. Маргааныг зөв шийдвэрлэх нь бас нэгэн урлаг бөгөөд одооноос эхэлж энэ талаар сурах хэрэгтэй. Хэрвээ одоо гэр бүлд асуудал байвал сайн ярилц. Үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг сонсох нь тэдний ирээдүйд маш их хэрэгтэй гэдгийг анхаар.
Матар: Өөртөө итгэх итгэл, эрч хүчийнхээ ачаар та гуньж гутраад суухгүй бололтой. Энэ чанар таныг алдаа хийхээс татан гаргана. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их ажлаас жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй. Өөрийгөө бөөцийлөхөд илүү цаг гарга. Харин гэр орны ойр зуурын ажилд оролцохдоо хэт ядрахгүй байхыг хичээ.
Хумх: Та сэргэлэн цовоо байна. Гэхдээ энэ өдрийг сайн амарч өнгөрөөхийг хичээ. Ойрд та их ядарсан бололтой. Танд ямар ч зүйлийг хийхэд хүнд байх болно. Шаардлагатай ажлаа цахим сүлжээ, интернэт ашиглан амжуул. Юу ч болж байсан хамаагүй зүгээр л амар. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх бөгөөд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өгч болно.
Загас: Өнөөдөр хэт идэвхтэй байх хэрэггүй. Эрч хүчээ бэхжүүлж сайхан амар. Ирэх ажлын өдрүүддээ бэлд. Амьдралын эрч хүч аажмаар өснө. Ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Биеэ зөв авч явах тал дээр илүү анхаар.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









