Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2026 оны 02-р сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цэлмэг.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -20-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 16-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх төлөв
17-нд Халх гол орчмоор, 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас орно. Салхи 16, 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 18,19-нд нийт нутгаар дулаарна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









