Dark Light
Нийгэм | 2026-02-15

МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2026 оны 02 сарын 13-ны өдөр болж, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралд Удирдах зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь оролцов.
Эн түрүүнд МЗЭ-ийн 2026-2030 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр МЗЭ-ийн удирдлага ирэх 4 жилд хэрэгжүүлэх ажлын хөтөлбөртэй болов.
Мөн МЗЭ-ийн эзэмшилд байдаг Д.Нацагдоржийн музейн барилга, Зохиолчдын ордны нэгдүгээр давхрын рестораны түрээслэгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахаар тогтов.
Түүнчлэн МЗЭ-ийн Аж ахуйн хашааны асуудлыг судлан танилцуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Шинээр байгуулагдсан МЗЭ-ийн Удирдах зөвлөл анхны хурлаараа МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Ажлын хэсгийг байгуулсан. Сонгон шалгаруулалтад 9 хүн оролцох хүсэлтээ ирүүлснийг Ажлын хэсэг шүүн хэлэлцээд, эхний шатанд хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан.
Нэр дэвшигчидтэй Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар болон биечлэн уулзаж ярилцлага хийсний дараа нууц санал хураалт болж, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч, орчуулагч Мөнхцолын Батбаяр хамгийн олон саналыг авч, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Гүйцэтгэх захирал М.Батбаярт Удирдах зөвлөлийн гишүүд баяр хүргэж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нямдоржийн дэвшүүлсэн “Шинэчлэл” мөрийн хөтөлбөр дээр суурилсан “МЗЭ-ийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” (2026- 2030)-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулахыг даалгаснаар хурал өндөрлөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00