Dark Light
Нийгэм | 2026-02-15

ОРОС МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Орос-Монголын Бизнес форумыг МҮХАҮТ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа
Форум Монгол Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал болон Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд зохион байгуулагдсан.
Арга хэмжээнд хоёр улсын засгийн газрын агентлагууд, ОХУ-ын бүсийн танхимууд, бизнес эрхлэгчид, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцэх чухал талбар болсон. Форумын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Гордеев А.В. нар оролцлоо.
Тус форумд ОХУ-ын талаас хөдөө аж ахуй, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, махны үйлдвэрлэл, барилгын салбарын 150 гаруй компанийн төлөөлөл оролцсон бол монголын талаас 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00