2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олны үйл ажиллагаанд зохион байгуулах ур чадвараа харуулж чадна. Цагийг нь олсон оновчтой үг таны үнэ цэнийг илтгэнэ. Ойр дотнын хүмүүстээ тусламж хэрэгтэй бол харамгүй тусал. Эерэг чиг хандлагаа хэтрүүлж, эрч хүчээ алдахаас болгоомжил. Энэ өдөр нь таны зүрх сэтгэлийг хаашаа ч юм залах учрал тохионо. Хайр бүтэх эсэн зөвхөн танаас л шалтгаална. Цаг агаарт тохируулан дулаан хувцасла. Ялангуяа та олон хүнтэй газар явах нь ханиад томуу хүрэх магадлалыг ихэсгэнэ.
Үхэр: Өнөөдөр таны оюун санаа хийсвэр мөрөөдөмтгий байх бололтой. Ихэнх хүмүүс бодит байдлыг сайн ойлгохгүй. Хөрөнгө санхүүгийн байдал дэмий зүйлд мөнгө үрэхээс илүү олсон хэдээ өсгөх шаардлагатай байгааг од эрхэс сануулж байна. Нөхцөл байдалд тааруулан азаа үзэж болох ч энэ нь түр зуурын л амжилт авчирна гэдгийг хатуу сана. Зарим харилцаа амархан өөрчлөгдвөл гайхах хэрэггүй.
Ихэр: Ажлын цагийн хуваариа цэгцэл. Зөв хэмнэлд суралцах цаг тусгайлан гарга. Ажлын цагаар ч хийх боломжтой дадал зуршлыг өөртөө хэвшүүлээрэй. Мөнгөө хадгалахаас илүү замбараагүй үрдэг хэвшил гэр бүлийн маргааныг үүсгэнэ. Дотоод сэтгэлийн тайван байдалдаа анхаарвал гаднах асуудал аяндаа үгүй болно. Таны эрүүл мэндэд ч ашиг тустай байх болно.
Мэлхий: Тайван бус хандлага ихсэж байгаа тул энэ өдрийг шинэ төсөл, үйл ажиллагаа эхлүүлэлгүй, нам гүмхэн өнгөрөөх нь дээр. Ямар нэг зүйл заавал хиймээр байвал буруу үр дүнг засахад хэцүү байх болно. Харин үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг туслах бизнес тань бодож байснаас илүү ашиг авчрах бөгөөд мөнгө санхүүгийн хэрэгцээгээ тэнцвэржүүлэх боломжийг танд өгнө.
Арслан: Өнөөдөр ажил хэргийн уулзалт ихтэй байх төлөвтэй. Ачаалал ихсэх тул заримдаа сайхан амрах тухай хүртэл бодно. Ажлын стресст автах ч гэртээ орох агшинд бүгдийг мартах хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Таныг ядраасан орчныг түр ч атугай солих гээд үз. Романтик уулзалт дээр өөрийн байдлаа хэтрүүлэн ярьж магадгүй. Өнөөдөр нүдээр харж, чихээр сонсож байгаа бүгдэд итгэх албагүй.
Охин: Мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд тааламжтай цаг үе. Ажил хэргийг зогсонги байдалд оруулах, хамт ажиллагсадтайгаа харьцаа муутгах шийдвэр гаргахаас урьдчилан сэргийл. Өмнөх ажлаа л сайн хийж, хүнлэг энэрэнгүй байх үе таны өмнө ирээд байна. Урлагийн тоглолт үзэх, түүхэн дурсгалт бүтээл сонирхох зэрэг нь танд их таалагдана. Амьдралдаа жаахан ч гэсэн сонирхолтой цонх нээ.
Жинлүүр: Од эрхсийн нөлөө тод байна. Уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээн туурвих ур чадвараа харуулахад тохиромжтой үе. Үүрэг даалгавраас болж таны тав тухтай байдал бага зэрэг алдагдах байх. Ажил хэргийн асуудлаа эргэн харахыг сануулж байна. Шаргуу оролдлоготой байж тодорхой шийдвэр гарга. Ажил хэргийн ямар нэгэн хэлэлцээр болж танд өөрчлөлтийг авчирна.
Хилэнц: Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бодит үнэнтэй нүүр тулахаас бүү эмээгээрэй. Шууд гарах үр дүнгүй байсан ч өөрийн зөв үзэл санааг баримтлах нь танд таалагдах болно. Дарга удирдлага, дээд албан тушаалтантайгаа ч шударга харьцахаас бүү эмээ. Гэр бүлийн хүрээлэлдээ дур зоргоороо байхаас илүү мэдрэмжтэй хандах үе. Хувийн харилцаанд шаардлагатай бүхэнд эерэг нийцтэй хандаж, бүх л өдрийн турш нээлттэй байх нь зөв болно. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалтай учирна.
Нум: Бизнесийн гэрээ хэлэлцээрт баримтлах өөрийн арга барилыг тодорхой болго. Нарийн зүйлс санаснаар шийдэгдэж чадахгүй боловч ерөнхий тохиролцоонд хүрч чадна. Хамтын үйл ажиллагааны болон худалдаа үйлчилгээний салбараас олох орлого нэмэгдэнэ. Ажлын газраа өөрчлөх боломж гарснаар орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлд тань нийцнэ. Амьдралдаа биелүүлэхээр зорьсон тэргүүлэх чиглэлүүдээ дахин хянаж, мөнгөнөөс илүү утга учиртай зүйлд анхаарлаа хандуул.
Матар: Олон нийтийн дунд байр сууриа олох, багийн чухал гишүүн болох чадвартай үе. Өнөөдөр ажил хэрэг нэлээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамжаас татгалзахгүй бололтой. Амьдралд өвөрмөц байдлаар ханддаг, сонин зорилготой хүмүүстэй уулзах болно. Хэрвээ та хэцүү байдалд байгаа бол өөрийн итгэдэг ахмад хүмүүстэй уулзан зөвлөгөө авч тэдний туршлагаас суралцах хэрэгтэй. Та ч гэсэн бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй тул хүмүүс танд туслахдаа таатай байна.
Хумх: Байр сууриа хадгалахын тулд илүү нухацтай ухаалаг шийдвэр чухал үе. Өөрийгөө бусад хүмүүст эергээр нээн харуул. Өнөөдөр дарга удирдлагуудтайгаа зөрчилдөх хэрэггүй. Хэт яаруу зангаасаа болж ашигтай гэрээг цуцалж ч мэднэ. Танд нэмэлт үүрэг даалгавраас татгалзахгүй, хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй хандлага байна. Зарим зүйл дээр шууд үгүй гэх нь энгийн бөгөөд хатуу үнэн байх болно.
Загас: Зорьсон төлөвлөгөөнд тохирохгүй санал ирвэл яаран хариу өгөлгүйгээр өөрийн асуудлыг шийдвэрлэх ямар нэг зүйл хий. Тулгарсан асуудлыг шийдэх арга замыг хамт олондоо сайн тайлбарла. Гол ажил хэрэгтээ анхаарлаа хандуулбал ашиг олж, санхүүгийн асуудлаа шийдэж боломжтой болно. Нарийн чимхлүүр ажлыг мэргэжлийн хүнд даатгах нь таныг асуудалд орохоос сэргийлэх бөгөөд өөрийн туршлагаа сайн ашигла.
АДМИН







Нийгэм









