Dark Light
Нийгэм | 2026-02-16

ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХЫГ УРИАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон UNCCD-ийн COP17 арга хэмжээний хүрээнд иргэдийг өдөр тутмын хэрэглээндээ хуванцрын хэрэглээг бууруулахыг уриалж байна.
Түүнчлэн Сар шинийн баярын өдрүүдэд нэг удаагийн хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, соруул, гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг айл өрхүүд болон албан байгууллагын золголт хийхдээ татгалзахыг уриалж байна.
ИРГЭН ТА ДАРААХ ЭНГИЙН ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭЭРЭЙ
• Дэлгүүр орохдоо даавуун уут хэрэглэх
• Дахин ашиглах боломжтой усны сав, аяга хэрэглэх
• Өдрийн хоолоо дахин ашиглах саванд авч явах
• Нэг удаагийн хуванцар хэрэгслээс татгалзах
• Хоолыг авч гаралгүй, газар дээр нь хэрэглэх
• Хүнсийг шилэн болон дахин ашиглах саванд хадгалах
• Баярын ширээндээ шаазан, шилэн, модон хэрэгсэл сонгох
• Зөв дадлыг гэр бүл, найз нөхдөдөө түгээх
Бидний өдөр тутмын болон баярын үеийн зөв сонголт бүр байгаль орчны бохирдлыг бууруулж, тогтвортой хэрэглээг дэмжих бодит хувь нэмэр болно.
ШИЙДЭЛ:
• Хогоо ангилж хэвшье
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя
• Хуванцрын хэрэглээг багасгая

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22