Dark Light
Нийгэм | 2026-02-16

Г.АНАР: БАЯРЫН ҮЕЭР ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН ТОО ЭРС НЭМЭГДДЭГ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хэвлийгээр бүсэлхийлж өвдөх нь голдуу нойр булчирхайн архаг үрэвсэлтэй холбоотой.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн эмч, АУ-ны доктор Г.Анар "Монголчуудын хэрэглэдэг хоол хүнс ихэнхдээ цөсийг их өтгөрүүлж, чулуу үүсгэх улмаар нойр булчирхайг үрэвсүүлдэг. Мөн дээрээс нь нэг дор их идэх, зохисгүй хооллохтой холбоотойгоор хоол боловсруулах замын өвчлөл, зовуурь үүсгэдэг. Ялангуяа баярын үеэр замбараагүй хооллосноос болж цөс, нойр булчирхай өвдөх, эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг".

Иймд хоол шингэхгүй, цанхайх, аюулхай, хэвлийгээр бүсэлхийлж өвдөх, цээж хорсох зэрэг зовуурь илэрдэг бол аль болох хөнгөн хооллох, эслэгээр баялаг хүнс түлхүү хэрэглэх, шаардлагатай бол хоол шингээх эмийг эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.


Эх сурвалж | ЭМЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22