Америкийн консул виз гаргахдаа намын батлах үзэх үү? Америк улсын гадаад паспорт дээр биш намын батлах дээр виз дардаг болсон гэдэг сураг ажиг байна уу? АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын гэрэгэ авбал гэрээсээ хурдан явна, Америкийн виз гарна гэж хэлсэн. Америкийн Төрийн департамент бол Монголын иргэдэд цагаачлалын виз олгохоо хугацаагүй зогсоолоо гэж мэдэгдсэн. Америкийн визний талаар Америкийн төр англиар худлаа яриад байна уу, АН-ын дарга монголоор үнэн яриад байна уу?
Виз гаргаж өгнө, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн залиланд өртөхгүй анхаарал болгоомжтой байхыг цагдаа сануулж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








