Dark Light
Нийгэм | 2026-02-16

ОРДОНД БИЕ ЗАСАЖ БОЛНО, БИЕЭ ЗАСАЖ БОЛОХГҮЙ ЮУ?

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

УИХ-ын гишүүн Мөнхтуяа ээлжит харанхуй бүдүүлэг, хараал зүхлийн рийлээрээ өөрийнхөө хэн болохыг илчилж барьж өглөө. АН-аас тооноор орж ирээд, төрийн ордонд мэдээж бие засдаг байж болох ч  биеэ бол засаагүй байна.

Харааны бэрхшээлтэй хүн, өнчин өрөөсөн хүүхдүүдийг харааж загнадаг Мөнхтуяа багшлах хүмүүжүүлэх биш багшлуулах хүмүүжих хэрэгтэйг өөрийн биеэр нотоллоо. Дипломоо хамгаалж амжаагүй сайн багш халагдаад цалингийн зээлийн өрөнд ороод амиа хорлосон бол дипломтойгоо баталж чадаагүй энэ эмэгтэй дээлээ тайлж, дээсээ эвхэх үү? Хууль шүүхийн өмнө амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй юу? Үг даахгүй юм бол улс төрд үлийгээ хийж ороод, өрөөл бусдыг доромжилж сууна вэ? Өрөөл бусдыг гөлөг гэлээ, та эрслэн юм уу? Иргэнээ гуйлгачин гэлээ Та баяжаад байна уу? Та хүнийг бөгс долоосон гэлээ. Та даргын бөгсийг өшиглөдөг гэж үү? Өөрийгөө өндөр албан тушаалтан гэлээ, өндөр тэнгэрээс унаад ирсэн юм уу? Мөнхтуяа гуай Та хүүхдэд багшлах дипломгүй байж болно. Мөнхтуяа гуай та хүний эрхийг дээдэлнэ гэж Үндсэн хуульд өргөсөн тангаргаасаа няцав уу?

Багшийн нэр барих нэг хэрэг, багш шиг нэртэй явах өөр хэрэг. Улны гэдэг үг хэрэглээд  унасан ойчсон, уйлсан майлсан холын биш ойрын жишээ олон байна. Улс төр угаасаа эмэгтэй хүнийг өөнтөглөдөг дээр унах нүхээ өөрөө малтаад байна. АН-ын Америкийн виз гарахгүй шүү гэж анхааруулаад өнгөрөх зүйл биш.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22