Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын хамтран зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт “СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад амжилттай хамрагдсан 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн 30 оролцогчдод “СУРГАГЧ БАГШ”-ийн сертификатыг гардууллаа.
Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагтаа хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлэх боломж бүрдэж байна.
Энэ удаагийн сургалтыг Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд сургалтын гол зорилго нь хүүхдийг цахим орчинд тулгарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга зүйд сургах, өсвөр үеийнхэнд цахим орчны зөв, хариуцлагатай хэрэглээний мэдлэг, чадварыг олгох нэгдсэн сургалтын арга барилыг төлөвшүүлэх юм.
Мөн “Цахим орчны хүүхдийн аюулгүй байдал” хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр түгээх чиглэлээр байгууллага хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









