Dark Light
Нийгэм | 2026-02-16

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН 68 ИРГЭНД 19,700,000 ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 615 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 219, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 222, Өмчлөх эрхийн эсрэг 229, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104, бусад 21 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 149,921 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 152,233 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 151,246 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 987 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3056, Танхайрах 249, Хүний биед халдах 232, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 285, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 147,021, бусад 1390 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 19,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 209 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22