Dark Light
Нийгэм | 2026-02-16

САР ШИНИЙН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.  
 
Хур тунадас: 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: 16-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +2...+7 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.
 
20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 20-21-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 16-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 20-22-нд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00