“Citizens of the Reef” байгууллага “Great Barrier Reef”-ийн орчмоос хамгийн том шүрэн арлыг илрүүлжээ.
Уг нээлтийг тус байгууллагын далайн үйл ажиллагааны зохицуулагч Софи Калковски-Поп болон түүний ээж, шумбагч, усан доорх гэрэл зурагчин Ян Поуп нар хийсэн байна.
Шинээр илрүүлсэн “Pavona clavus” төрлийн шүрэн арал нь ойролцоогоор 111 метр урт юм. Энэ нь Их Шүрэн арлын бүсэд бүртгэгдсэн хамгийн чухал шүрэн тогтцуудын нэг бөгөөд одоогоор дэлхийн хамгийн том баримтжуулж, газрын зурагт оруулсан шүрэн аралд тооцогдож байна.
Судлаачид шүрний хэмжээг усан доорх гар хэмжилт болон усны гадаргуугаас авсан өндөр нягтралтай дүрс бичлэгээр баталгаажуулж, 3 хэмжээст загвар боловсруулжээ. Ийм орон зайн загварчлал нь шүрэн тогтоц цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг нарийвчлан хянах, шууд харьцуулалт хийх боломжийг бүрдүүлдэг.
Уг бүс нутаг нь Их Шүрэн арлын бусад хэсгүүдтэй харьцуулахад далайн хүчтэй түрлэгтэй, хар салхины нөлөө харьцангуй бага байдаг нь шүрэн арал урт хугацаанд оршин тогтноход нөлөөлсөн байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
|
Эх сурвалж
| CNN
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








