Dark Light
Нийгэм | 2026-02-25

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 7 дугаар хуралдаан 2 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн даргын удирдах албан тушаалын сул орон тоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргын удирдах албан тушаалын сул орон тоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, нэр дэвшүүлэв.
Төрийн албаны зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тухайн албан тушаалд хамаарах хуулийг баримталж, ёс зүй, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов.
Цаг уур, орчны шинжилгээний газрын төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 33 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олголоо.
Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарч ажиллахыг зөвлөлөө.
"Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам"-ын дагуу 3 иргэнийг дүйцүүлэн тооцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22