Өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагийн байдлаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хяналтын камерт нийт 4 зам тээврийн осол, саад бүртгэгдлээ.
Эдгээр осол, саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг сааруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Тодруулбал, 06:50 цагт Налайхын хонхор орчимд зүүнээс баруун явах чиглэлд 2 зам тээврийн осол бүртгэгдэж, баруун чиглэл буюу хотын төв рүү орох зорчих хэсгийг бүхэлд нь хааж улмаар 01 цаг 30 минутын турш баруун чиглэлийн хөдөлгөөнд ачаалал үүссэн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд, зайгаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
|
Эх сурвалж
| ЗХУТ
|
АДМИН







Нийгэм









